2016-09-02

Сүүлийн үед зарим нэг танилын компьютерууд нь автоматаар windows 10 суугдчихаад хэрэглэж дасаагүй болохоор буцааж windows 7 болгомоор байна яахуу гэж хэд хэдэн хүн асуув. Уг нь дараагийн хувилбар нь яаж ч бодсон илүү сайжирсан байж таараа гэхдээ хуучин үйлдлийн системээ хэрэглээд дасчихсан хүмүүст хэцүү биз. Тийм болохоор буцааж 7 болгох видео заавар орууллаа. 


2014-06-15

Бид хайсан дуугаа голдуу youtube -ээс олдог. Гэхдээ бидэнд mp3-аар татах хэрэгтэй байдаг. Тэгвэл хэрхэн youtube-ээс mp3 өргөтгөлөөр татах тухай авч үзье. Mp3-аар хөрвүүлж татах маш олон вэб сайт  байдаг ч одоогоор хамгийн найдвартай, хэрэглэхэд хялбар нэг аргыг та бүхэндээ танилцуулж байна. Зарим хөрвүүлэгч нь лимиттэй байдаг бөгөөд тодорхой хугацааны дараа ахин татаж болдог. Харин энэ хөрвүүлэгч нь ямар нэгэн лимит байхгүй. Хэд л бол хэдэн дуу татаж болно. Бас нэг давуу тал нь шууд видео хэлбэрээр татаж болно. Үүний тулд татах өргөтгөлийг нь mp4 болгоно.

1. http://convert2mp3.net/en/index.php энэ сайт руу орно.
2. Youtube.com руу ороод татахыг хүссэн дуугаа хайж олно.
2. Видеоны линкийг зурагт заасан талбарт оруулж өгнө. Mp3 гэдгийг сонгож өгнө.

3. Artist хэсэгт дуучины нэрийг бичиж өгнө. Ихэнх тохиолдолд цаанаасаа автоматаар нэр нь гарч ирнэ. Буруу байвал засаж бичнэ. 
Name  хэсэгт дууныхаа нэрийг бичнэ.
4. Download 

Видео заавар: 


Та энэ нийтлэлийг өөрийн вэб хуудсанд байршуулахыг хүсвэл. Заавал эх сурвалжыг дурьдаж байна уу. Танд баярлалаа.  Эх сурвалжыг дурьдаж байх нь соёл юм гэж нэгэн жиргээч хэлжээ. 
Та интернэтэд холбогдсон дэлхийн аль ч өнцөгөөс монголынхоо ихэнх радио, fm-үүдийг сонсох боломжтой. Гэхдээ та шууд явж байгаа дууг нь татаж болно гэж төсөөлж байсан уу? FM-ээр сүүлийн үеийн дуунууд явдаг болохоор одоо та хялбархан татах боломжтой боллоо. Мөн заавал дуу гэхгүй төрөл бүрийн таалагддаг нэвтрүүлэгүүдийг татаж авч болно. Миний хувьд нэг удаа fm-ээр нэгэн сайхан аялгуу сонссон юм. Тэр үед fm-ээр явж байгаа дууг шууд татаж болдоггүй юм байхдаа гэсэн бодол төрөөд, интернэтээс хайж үзэв. Гэтэл байна шүү. Бүр хэд хэдэн програм байв. Тэгээд хэрэглэхэд хялбар нэгэн програмыг та бүхэндээ танилцуулж байна. Нэр нь i-sound recorder  

Энэ програмны давуу тал нь миний олж мэдсэнээр
  •  IDM-ээр татаж болдоггүй хамгаалалттай дууг татаж болно.
  • Онлайн телевизүүдийн дууг татаж болно.
  • Тохируулга хийж автоматаар татаж болно. Тогтмол цагт явдаг нэвтрүүлгүүдийг.
  • Татах файлаа Mp3, OGG, WMA, WAV өргөтгөлөөр татаж болно.

2014-06-07

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө блогийнхоо нэрний утга учрыг тайлбарлая гэж бодлоо. Найзууд гэдэг бол нэг нэгэндээ тусалж, мэдэхгүй чадахгүй зүйлээ асууж зөвлөж байдаг бас сурсан мэдсэн зүйлээ харамгүйгээр зөөж өгдөг билээ. Тэр утгаараа би найздаа зориулж энэ блогоо нээсэн юм. Миний найз бол та. Хэдийгээр таныг би танихгүй, та намайг танихгүй ч гэсэн та миний блогт зочилж байгаа бол онлайн найз болж байгаа хэрэг. Тиймээс танд зориулж энэ блогоо нээсэн гэж хэлж болно. Миний блогтоо үргэлж хамт байгаарай. Танд амжилт
Subscribe to RSS Feed Follow me on Twitter!