Та
интернэтэд холбогдсон дэлхийн аль ч өнцөгөөс монголынхоо ихэнх радио, fm-үүдийг сонсох
боломжтой. Гэхдээ та шууд явж байгаа дууг нь татаж болно гэж төсөөлж байсан уу?
FM-ээр сүүлийн
үеийн дуунууд явдаг болохоор одоо та хялбархан татах боломжтой боллоо. Мөн заавал дуу
гэхгүй төрөл бүрийн таалагддаг нэвтрүүлэгүүдийг татаж авч болно. Миний хувьд
нэг удаа fm-ээр нэгэн
сайхан аялгуу сонссон юм. Тэр үед fm-ээр явж
байгаа дууг шууд татаж болдоггүй юм байхдаа гэсэн бодол төрөөд, интернэтээс
хайж үзэв. Гэтэл байна шүү. Бүр хэд хэдэн програм байв. Тэгээд хэрэглэхэд хялбар нэгэн програмыг та бүхэндээ танилцуулж байна. Нэр нь i-sound recorder
Энэ програмны давуу тал нь миний олж мэдсэнээр
- IDM-ээр татаж болдоггүй хамгаалалттай дууг татаж болно.
- Онлайн телевизүүдийн дууг татаж болно.
- Тохируулга хийж автоматаар татаж болно. Тогтмол цагт явдаг нэвтрүүлгүүдийг.
- Татах файлаа Mp3, OGG, WMA, WAV өргөтгөлөөр татаж болно.
Дутагдалтай тал
- Интернэт удааширч, дуу тасалдсан тохиолдолд яг л тасалдсан тэр чигээр нь татаж авна.
- Өмнө, хойно нь орсон илүү дутуу яриаг өөр програмны тусламжтай тайрна. Гэхдээ энэ нэг их асуудал биш биз.
- ( Дуу тайрч янзлах программыг энд дарж татаж авна уу? Дуу тайрч янзлах жижигхэн, хэрэглэхэд хялбар програмыг удахгүй оруулж өгнө. )
Автоматаар татах тохиргоо хийх заавар:
- Програмаа ажиллуулна. SCHEDULER хэсэгт дарж тохиргоо хийнэ.
- Enable Scheduler хэсгийг чагтлана.
- Add Event товч дээр дарж хувиараа оруулна
- Event name хэсэг нэр өгнө. Энд нэр өгсөн тохиолдолд file name хэсгийн Same as Event Name хэсгийг сонгож өгнө. Auto Name хэсгийг сонговол өөрөө автоматаар он сар өдрөөр нэр өгөгдөнө.
- Start Time хэсэгт тухайн нэвтрүүлэг эхлэх цагийг тохируулж өгнө. Stop Time хэсэгт дуусгах хугацааг тохируулж өгнө. Энд анхаарах нэг зүйл бол AM болон PM –ээ зөв сонгож өгөөрэй. AM болон PM –ээ надаар хэлүүлтгүй мэдэх биз.
- Татагдсан файл маань Music хавтаст хадгалагдах болно.
Програм
суулгах заавар:
- Энд дарж программыг татаж авна. (Вирусгүй)
- Zip7 эсвэл Winrar програмаар татаж авсан файлаа задлана.
- isound7_v7.0.1 дээр дарж програмаа суулгана.
- Програм суугдсан газар Crack фолдер дотор байгаа хэсгүүдийг хуулна.
(
Windows 7-д хэвийн
суугдаж байна. XP болон Windows 8-нд суугдах эсэхийг шалгаж үзээгүй. Та бүхэн болж байвал
сэтгэгдэл үлдээгээрэй. )
(Суулгахаас өмнө
видео зааврыг үзээрэй. Аль хэсгийг чагталж байгааг анхаарч зааврын дагуу
суулгахад програм хэвийн ажиллах болно. )
Видео
заавар: (Програм
суулгах, дуу татах) HD болгон үзвэл илүү тод харагдана
Дээрх мэдээллийг өөрийн вэб хуудсанд байршуулахыг хүсвэл эх сурвалжыг заавал дурьдаж байна уу? Танд баярлалаа. Эх сурвалжыг дурьдаж байх нь соёл юм.
0 Сэтгэгдэл:
Post a Comment